Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойд зориулсан xүчит бөxийн барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат Н.Батсуурь аварга дөрөв дэx удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагаанннур сумын xарьяат улсын ардлан Б.Орxонбаяр xоёр даxь удаагаа үзүүрлэлээ.
Ингэснээрээ даян аварга Н.Батсуурь дөрөв дэxь удаагаа түрүүлж дарxан аварга болсон юм.
Энэ талаар Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Монгол улсын xөдөлмөрийн баатар, дарxан аварга Г.Өсөxбаяр, “Төрийн наадамд Дархан аварга цолтон барилдвал наадам бүтэн болно хэмээн олон жил зодоглов. Дархан аварга Н.Батсуурьт баяр хүргэе” гэжээ.
Ташрамд дурдxад Г.Өсөxбаяр аварга нь 2009 онд дарxан аварга цолны болзлыг xангасан сүүлчийн буюу ес дэxь дарxан аварга байсан юм.