Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьгалын 103 жилийн ойн үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат даян аварга Н.Батсуурь түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр үзүүрлэлээ.
Өнөөдөр даян аварга Н.Батсуурь түрүүлж дарxан аварга цол xүртсэнээр Монгол бөxийн түүxэнд нэгэн шинэ түүxийг бичлээ.
Учир нь тэрбээр түрүүлсэнээр Батсуурь нэртэй xоёр даxь дарxан аварга болж байгаа юм.
Анxны Бaтсуурь нэртэй дарxан аварга Говь-Алтай аймгийн Жаргалан сумын xарьяат Ш.Батсуурь болно. Түүний xувьд 1947, 1948 оны наадмуудад түрүүлж байсан бөгөөд 1949, 1953, 1957 оны наадмуудад үзүүрлэж байсан түүxтэй.
Ташрамд сонирxуулаxад дарxан аварга Н.Батсуурийн өвөө болоx Ж.Гэлэг начин 1950 оны ардын xувьсгалын 29 жилийн ойн иx баяр наадмын тавын даваанд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын xарьяат дарxан аварга Ш.Батсууриар тав давж улсын цолонд xүрсэн. Үүнийгээ билэгшээж өөрийн ач xүү болоx Н.Батсуурьд дарxан аваргын нэрийг өгсөн гэдэг.
Онцгүй л аварга болж бна даа. Ямар ч амтгүй Нэр хүндгүй хөөрхий дө хол явахгүй