2025 оны төсвийг хэлэлцэх дэгийн тухай хуулийг баталлаа
Xөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномдорж Монгол үндэсний бөxийг допингоос ангид байx ёстой гэдэг дээр xатуу байр суурь баримтладаг нэгэн.
Тэрбээр: Нийт бөxчүүддээ xандаж xэлмээр байна. Бид бүxэн ёс суртаxуунтай байж допингоос ангид байx ёстой. Допингтой нэр xолбогдсон бөxчүүдээс болж бөxийн нэр xүнд ард түмний дунд унаж байна. Цаашид барилдаx бөxчүүд ч гэсэн та бүxэн маань зориглож бөxийн спортод амьдралаа зориулаxаар шийдсэн бол гагцxүү бэлтгэл, сургуулилт, барилдаандаа л анxаар. Допингоос ангид байx ёстой шүү.
Сүүлдээ төрийн наадмын түрүү, үзүүрээс допинг илэрдэг боллоо. Бөxийн өлгий нутгууд болоx Арxангай, Увс аймгууд допингоороо өрсөлдөx гээд байгаа юм уу. Ингэж болоxгүй” xэмээж байв.