Өнөөдөр буюу 2024.07.06-нд XIV далай лам 89 нас хүрч байна.
Дэлхийн бүх бусад улс орнууд, үндэстнүүдтэй харьцуулахад Монголчууд III-XIV Далай лам нартай багш шавийн, номын хамгийн гүн дэлгэр барилдлагатай үндэстэн. Учир нь “Далай лам” хэмээх цол алдрыг Монголчууд хүртээж байсан юм.
Мөн 3-14 хүртэлх бүх Далай лам нарын намтар, үйлс зохионгуй Монголчуудын түүх, шашин соёл, өв уламжлалтай маш нягт холбоотой байдаг.
Монголчуудаас далай ламд олгосон цол, шагнал:
1578 онд “Очир Дарэ Далай лам” цолыг III дүрийн Жанрайсигийн хувилгаан Содномжамц ламд хүртээж, алтан тамга соёрхон олгосон.
1578 онд 1, 2-р дүрийн Жанрайсигийн хувилгаан Гэндэндүб, Гэндэнжамц лам нарт “Далай лам” хэмээх цолыг нөхөж олгосон.
1979.06.17-нд Энх тайвны төлөө Азийн Бурханы шашны тусгай медаль
2002.11.07-нд Хүндэт доктор / Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /
2002.11.07-нд Хүндэт доктор / Монгол Улсын Их сургууль /
2015.03.25-нд Хүндэт доктор / Монголын Шинжлэх ухааны Академи /
2015.03.25-нд Хүндэт доктор / Улаанбаатар их сургууль /