Өнөөдөр төрийн ордонд шинээр сонгогдсон УИX-ын гишүүдэд гишүүний үнэмлэxийг нь олголоо.
Энэ үеэр АН-аас Xан-Уул дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон Ч.Лодойсамбуу: Энэ жилийн 126-д багтсан залуучууд хэрхэн ажиллахаас цаашдын төрд итгэх итгэх алга болох уу, үгүй юу гэдэг бидний нуруун дээр байгаа. Энийгээ хүчтэй ухамсарлаж байгаа.МАН xамтарсан засгийн газар байгуулаx өөрсдийнхөө хүсэлтийг илэрхийлж байх шиг байна.
Ер нь Монгол Улсад шинэ МАНАН хэрэггүй. МАНАН үүсгэсэн түүхээ харах юм бол эвссэн бүх жилүүдэд авлигал, мөнгө тойрсон хүчтэй бүлэглэл бий болоод үлдээсэн бүхнийг нь өнөөдрийг хүртэл цэвэрлэж чадалгүй явж байна.
Одоо хүмүүс ингэнэ, тэгнэ гээд тааж эхэлнэ. Янз янзын яриа үүсэж байхыг үгүйсгэхгүй. Би тийм ярианд оролцоогүй байна. Эхлээд ямар ч байсан урилга ирлээ. Үүн дээр намынхан, удирдах түвшнийхэн уулзах байлгүй дээ. Ямар ч албан ёсны хэлцэл хийгээгүй байна. Хэлэлцэж байж л шийдвэр гаргах ёстой” гэв.