Зулын 25-ны их дүйчэн өдөр ирэх Даваа гарагт тохионо
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тараасан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж илрүүлсэн талаар ЦЕГ-ын ХМТ-ын дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээллээ.
Тодруулбал, өнөөдөр 13 цаг 40 минутад ”Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тараагаад байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгасан байна.
Шалгалтын явцад Тоёота приүс-20 маркийн машинаас бэлнээр 1.700.000 төгрөг, 48 хуудас бүхий 800 орчим иргэний жагсаалтыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.