Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, чадварлаг боловсон хүчин дутагдалтай байгаа, залуус олноороо эх орноосоо цагаачлан гарах болсон энэ үед тэднийг дэмжих нь амин чухал байна.
Залуус л залхуу, олигтой сурахгүй, хөдөлмөрлөхгүй байгаа учраас улс орны эдийн засаг хөгжихгүй байгаа мэт яригдах нь бий ч үнэн хэрэгтээ тэд эрсдэлтэй, аюулт нийгмийн эрсдэгч, чанаргүй боловсролын системийн хохирогч болж, хөдөлмөр нь үнэлэгддэггүй хөлсний боол байхыг хүсэхгүй байгаа учраас л гадагшаа дүрвэж буй. Иймд залуустаа итгэл хүлээлгэж, шинэ цагийн, чадварлаг, өөртөө итгэлтэй монголчуудыг бүтээх цаг ирсэн.
Шинэ цагийн чадварлаг, өөртөө итгэлтэй монголчууд
Ирээдүйг залах хүч
-
Нийгэм, улс төрийн бүхий л салбарт залуучуудыг дэмжиж, залуучуудын дуу хоолойг сонсдог механизм бүрдүүлнэ.
-
Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж, цалин өсөхгүй буйгаас шалтгаалсан ажлын байр, орон сууцны хүртээмжийн асуудлыг “түрээсээс өмчлөх” санаачилгаар шийднэ.
-
Залуучуудын ажлын байран дахь хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээг бодитой, шударга болгож, уян хатан ажлын цагийн системийг дэмжинэ.
-
Чадварлаг инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, төгсөгчдийг эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Боловсрол, ажлын байрны уялдаа
Их, дээд сургуульд мэргэжилтэн бэлтгэхдээ ажлын байрны эрэлт, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулна.
Тэгш боловсрол
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн суралцах боломжийг ижил түвшинд байлгана.
Эмэгтэйчүүдийн манлайлал
Шийдвэр гаргах түвшинд эмэгэйчүүдйн оролцоог нэмэгдүүлнэ.