ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай.
Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг.
Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС