Өнөөдөр ардчилсан намаас цаг үеийн xолбоотой асуудлаар мэдээлэл xийлээ.
АН-ын зүгээс xэвлэлийн бага xурал дээр: Сонгууль болоход найм хоног үлдсэн байна. Сошиалаар өчигдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал ямар Засгийн газар байгуулах вэ гэдэг илт худал мэдээлэл цацсан. Бүтцийн хувьд маш данхгар байна лээ. Тийм данхгар Засгийн газар байгуулахгүй.
Одоогийн Засгийн газарт нэг хүнд зориулсан яам ч байна, ямар салбар чухал вэ гэдгээ чухалчилж авч үзээгүй. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг данхгар Засгийн газар байгуулсан байдаг.
Тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс гараад ирэх юм бол яамдыг ахлуулж сайдаар томилно.
Монгол Улсын сонгож авсан сонгуулийн системээр Засгийн газраа зарлах нь байх ёстой зүйл. Хэн Засгийн газрыг тэргүүлэх вэ гэдгээ ил болгох ёстой. Тийм ч учраас Ардчилсан нам жагсаалтынхаа эхэнд намын дарга Лу.Гантөмөрийг тавьсан. Энэ бол Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялах юм бол Лу.Гантөмөр гэдэг хүн Засгийн газрын тэргүүн болно гэдгийг тодорхойлж байгаа. Гэхдээ нэг зовлон байна. ХҮН нам Засгийн газраа зарлачихлаа гэлээ. Сонгуулийн үр дүн яаж гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна.
Гэхдээ Ардчилсан намын хувьд нэг зарчим тодорхой байгаа, тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс эхлээд сонгогдоод гараад ирэх ёстой. Нэрний хувьд онцлогтой. Үе Үеийн Загийн газар өөрсдийгөө тодотгосон нэр ашиглаж байгаа.
Хэрвээ Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялах юм бол стратегийн Засгийн газар байгуулна” гэжээ.