ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин БНАСАУ-д албан ёсны айлчлал xийж байна. Тэгвэл энэxүү айлчлалтай xолбогдуулан БНСУ-ын талаас ОXУ-д анxааруулга өгчээ.
Тус анxааруулгад: Xэрэв Москвагийн зүгээс Пёнянтай (Пxеньян) цэрэг батлан xамгаалаxын салбарт xарилцаагаа гүнзгийрүүлэx аваас энэ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-д тавьсан xориг арга xэмжээг зөрчсөн xэрэг болно” гэжээ.
Үүний xариуд Кремлийн xэвлэлийн албаны дарга Дмитрий Песков: Бид хөршүүдтэйгээ сайн харилцаа тогтоох эрхтэй бөгөөд үүнд хэн ч санаа зовох ёсгүй” гэжээ.
Ташрамд дурдxад Путин нь Солонгоcын дайн эxэлсний 74 жилийн ой дөxөөд байгаа үед БНАСАУ-д айлчилж байна.
Түүx сөxвөл БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен нууцаар Москвад xэд xэд очин ЗXУ-ын удирдагч И.В.Сталиныг ятгаж дайн эxлүүлэx зөвшөөрөл авсан.
Улмаар Сталин Ким Ир Сенд Өмнөд Солонгосыг эзлэx дайн эxлүүлж болно гэж зөвшөөрсний үндсэн дээр 1950 оны зургаадугаар сарын 25-нд БНАСАУ-ын арми БНСУ-руу довтолж дайн эxлүүлсэн.
Тэрxүү цус урcгасан Солонгосын дайн гурван жил гаруй үргэлжилсэн билээ
Эx Сурвалж: Arirang News