Уржигдар буюу 2024 оны зургаадугаар сарын 15-ны үдэш Өвөрxангай аймгийн Сант сумын засаг дарга Б бусдын гарт xарамсалтайгаар амь насаа алдсан.
Тэгвэл уг асуудалтай xолбоотойгоор АН-ын нэр дэвшигчид xэвлэлийн бага xурал xийж огцроxыг шаарджээ.
Туxайлбал УИX-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигч Ц.Уянга: “Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө бүтэн жил орчмын хугацаанд МАН-аас явуулж буй үйлдлүүд эрүүжсэн. Мэдэгдэж байгаа нь сая гарсан хүн амины хэрэг байсан. Тэдэнд ямар ч хууль үйлчлэхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын амыг барьсан. Хуулийг нь зориуд гаргасан. Бид нарын гаргаж байгаа гомдлыг шийдэж чадахгүй байна. Ардчилсан намын сонгуулийн штаб болон бүх зүйлд халдаж, уулзалтууд дээр үймээн самуун, зодоон зохион байгуулж байгаа. Мөн халдлага үйлдэж компьютер, болон бусад эд зүйлсийг эвдэж сүйтгэдэг. Зохион байгуулалттайгаар гүтгэдэг. Ийм учраас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэнийг ёс зүйгүй үйлдлүүдэд хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна” гэв.
Хуульч Р.Булгамаа: “Өвөрхангай аймгийн Сант сумын засаг дарга бөгөөд тус сумын ардчилсан намын дарга Б 2024 оны зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө бусдын гарт амь насаа алдсан. Уг хэрэгт хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах явцад хэргийн голлох нотлох баримтуудыг устгах үйлдлүүд гарсан. Хэрэг болсон мөчөөс хойш 12 цагийн дараа АН-аас олон нийтэд мэдээлэл хүргэсэн. УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Г.Занданшатар тэргүүтэй нэр дэвшигчдийг энэ хугацаанд улс төрийн хариуцлага хүлээж талийгаачийн арт гэрт эмгэнэл илэрхийлэх байх гэж харж байсан.
Харамсалтай нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн ухуулагч гэх мэдээллийг сарниулахыг оролдсон. Уг хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих зүйлийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хийх шатанд явж байгаа. Энэ хугацаанд амь хохирогчийг харлуулах ажиллагаа явж байгаа нь төрийн байгууллагуудын хохирсон иргэдээ буруутгадаг хандлагын илрэл. Тухайн хэрэг ямар нэг хувийн өш хонзонгийн сэдэлтэй үйл явдал болоогүй гэдгийг хэргийн газар байсан иргэд хэлж байгаа.
Өнөөдөр /2024.06.17/ СЕХ хуралдаж сонгуулийн тухай хуулийн 75.4-т заасны дагуу тухайн нэр дэвшигчдийг татах тухай асуудлыг шийднэ гэж найдаж байна” гэжээ.