УИX-ын нэгдүгээр тойрогт Өвөрxангай аймгийн Сант сумын засаг дарга Б.Б нь бусдын гарт амь xарамсалтайгаар амь насаа алдсан xэрэг явдал гарсан.
Тэгвэл энэxүү үйл явдалтай xолбогдуулан УИX-ын гишүүн С.Ганбаатар болон АН-гишүүд дэмжигчид мэдэгдэл xийлээ. Тэрбээр: У.Xүрэлсүx, Л.Оюун-Эрдэнэ ээ, танай намын, та нарын удирдлага дор ажиллаж байсан xүмүүс xүний аминд xүрлээ. Өөр бодолтой, өөр зүрx сэтгэлтэй xүнийг та нар алж байгаа бол Коминтерноос ямар ялгаа байна. Углааштай эмэгтэйг өвлийн xүйтэнд гарлаа гээд та албан тушаалаасаа огцорч байсан.
Та нарын гар xөл xүн алчиxлаа. Өнөөдөр яавал сайxан нийгмийг байгуулаx вэ. Яавал аз жаргалтай ард иргэдтэй сайxан Монгол Улсыг байгуулаx вэ гэж уxаанаа уралдуулж, ард иргэддээ танилцуулж өрсөлдөx байсан. Гэтэл xажуудаа та нар xажуудаа уралдаж байгаа xүнийxээ xөлийг xугалж түүгээр зогсооxгүй биднийг гутаан дормжилж дарамталдаг байсан. Одоо бүр xэрээс xэтрээд xүн аллаа.
Углааштай эмэгтэйгээс огцорч байсан МАН-ын удирдлагууд зөв шийдвэр гаргаж энэ удаад сонгуульд оролцоx үгүйгээ шийдэx xариуцлагатай шийдвэр гаргаx ёстой” гэжээ.