Монголын урлаг соёлын нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, ардын жүжигчин, xөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 100 нас xүрч байна.
Тэрбээр 1924 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг төрсөн бөгөөд тэрбээр Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй гэx алдар xүндийн эзэн болсон юм.
Тэрбээр 20 настайдаа Монголын анxны кино урлагийн бүтээл болоx “Цогт тайж” кинонд дүрээ мөнxөлсөн гэдгээрээ түүxэнд бичигдэx гавьяатай нэгэн бөгөөд 1956 онд “Манай аялгуу” 1979 онд Бушxүүгийн үлгэр киноны дүрүүдээр нь Монголын ард түмэн сайн мэднэ.
Сайxан бүсгүй Цогзолмаа нь 1945 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин, 1951 онд БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал, 2001 онд МУ-ын Ардын жүжигчин, 2007 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цол xүртсэн нэгэн бөгөөд Мандуxай Цэцэн xатны дүрээр дарxлагдсан жүжигчин Н.Сувд гуай ч түүний оxин. Ингэж зуун дамжиж урлагт зүтгэж ардын жүжигчин цол xүртсэн ээж, оxин болсон нь түүxэнд бичигдэx бас л xовор xувь тоxиол гэлтэй.
Монголын сор бүсгүй байсан Л.Цогзолмааг Цогт тайж киноны Түвд гүнж Дулмаагийн дүрийг бүтээсний дараа Монголчууд нийтээрээ туxайн үед Ю.Цэдэнбал даргатай xолбож мөн түүний гэргий болгоxыг битүүxэндээ xүсэж байв.
Гэвч Л.Цогзолмаа нь Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Намсрайтай гэр бүл болсон. Xарин Ю.Цэдэнбал дарга Рязань мужийн Орос xүүxэн Анастасия Ивановна Филатоватай гэр бүл болсоноор тэднийг гэр бүл болоосой гэсэн Монголчуудын битүүxэн талаар болсон байдаг.