Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Ажил, амьдралын 7 баримт
УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшингийн долоон баримтыг хүргэж байна.
- Төмөртогоогийн Энхтүвшинг Засаг даргаар ажиллах хугацаанд Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа улсад эхний дөрөвт бичигдэж, богино хугацаанд есөн байр урагшилж, Монгол Улсын шилдэг аймгаар хоёр удаа тодорч, хошой болж байсан билээ. “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр нийт 181 шалгуур үзүүлэлтээр шалгаруулж ирсэн.
- Төмөртогоогийн Энхтүвшин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Парламентад орж ажиллахдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 98 хувьтай байсан нь хамгийн өндөрт тооцогдож, хариуцлагатай төрийн түшээгээр нэрлэгдсэн билээ. Хуралдааны ирц энгийн нэг жишээ боловч тухайн хүн ажилдаа хэр хариуцлагатай ханддаг эсэхийг илэрхийлэх хэмжигдэхүүн мөн. Өнөөдөр Монгол төрд хариуцлага хамгийн чухал болоод байна.
- Монголчууд аливаа хүний хэн бэ гэдгийг мэдэхийн тулд удам судрыг нь хардаг. Энэ үүднээс үзвэл Т.Энхтүвшингийн аав З.Төмөртогоо гуай ажил амьдралаа говь нутгийн хөгжлийн төлөө тууштай зориулсан төдийгүй 23 насандаа Ардын их хурлын депутат болж байсан түүхтэй. Мөн аймгийн Залуучуудын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байлаа. Өнөө дорноговьчууд, говьчууд З.Төмөртогоо гуайг хамгийн сайнаар дурсан cанадаг. Т.Энхтүвшин удам сайтай, сайн аавын нэрийг сэвтээлгүй явж, үүгээрээ олны итгэлийг даадаг.
- Төмөртогоогийн Энхтүвшин бол бүгдэд тэгш шударга, аливаад тайван хүлээцтэй хандах, өөрийн гэсэн эмх цэгцтэй. Сэтгэл хөөрөл, хувь эмоцоо ч хянах, хэлэлцэх чадвартай байх гээд улстөрч хүнд зайлшгүй байх ёстой чадваруудыг эзэмшсэн төрийн ноён нуруу юм.
- Аль ч орны парламент улс орныхоо гол, гол асуудлаар мэргэшсэн төрийн түшээдтэй байдаг. Тэднийг бас бодлогоор бэлтгэдэг. Яг үүнтэй нэгэн адил хөдөөгийн хөгжил, орон нутгийн аж байдал, үйлдвэржилтийн бодлогын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн төрийн хар хүн бол Т.Энхтүвшин. Төр түшилцэх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог амжилттай даргалсан бөгөөд нийт 32 хуулийн Ажлын хэсэгт орж ажилласнаас 17 Ажлын хэсгийг нь ахалж, 10 гаруй хуулийгсанаачилж батлуулсан юм.
- Т.Энхтүвшин аймаг орон нутагт удирдах хариуцлагатай алба хашиж, хөдөөгийн хөгжил, зон олныхоо төлөө тууштай зүтгэж, сэтгэж, хөдөлмөрлөж ирсэн байдаг. Дорноговь аймагтаа төрийн албаны бүхий л шат дамжлагыг мерит зарчмаар дамжин ажилласан нь түүнийг Монгол төрийн бэлтгэгдсэн боловсон хүчний тэргүүнд эгнээнд зүй ёсоор аваачсан билээ. Энэ дөрвөнжилд УИХ-д түмний элч болж, төр түшилцэх хугацаандаа муу зүйлд холбогдолгүй, нэр цэвэр явсан юм.
- Төмөртогоогийн Энхтүвшинг Засаг даргаар ажиллах хугацаанд Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа улсад эхний дөрөвт бичигдэж, богино хугацаанд есөн байр урагшилж, Монгол Улсын шилдэг аймгаар хоёр удаа тодорч, хошой болж байсан билээ.
- .