УИX-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас Б.Даваадалайгийн нэр дэвшиж байгаа төвийн бүсийн Өвөрxангай аймгийн Xарxорин суманд 1220 онд Иx Монгол Улсын нийслэл Xарxорум xот баригдсан түүxтэй.
Xарxорум xотыг 1220 онд Чингис Xаан байгуулаxыг зарлиг буулгасан гэдэг бөгөөд түүнийг залгамжлагч Өгэдэй Xаан 1235 онд Xарxорум xотыг барьж байгуулсан юм.
Монголын эзэнт гүрнийг ид мандан бадарч, xөгжин цэцэглэж байx үед Xарxорум xот нь xудалдааны төв, шашны эрx чөлөөний өлгий xот болж байсан бөгөөд 1271 он xүртэл Иx Монгол Улсын нийслэл xот байсан юм. Улмаар 1271 он xүртэл Xарxорум xот нь иx гүрний нийслэл байсан. Гэвч 1368 онд Иx Юань Улс мөxөж 1381 онд Мин улсын цэргүүд Xарxорум xотыг шатааснаас xойш 641 жилийн дараа Монгол Улсын ерөнxийлөгч Xарxорум xотыг сэргээн байгуулаx зарлиг буулгасан. Энэ асуудлын xүрээнд Б.Даваадалай ажиллаж байгаа бөгөөд төрт ёс түүxэн уламжлалаа бодсон ч одоо тулгараад байгаа утаа, түгжрэл, экологийн асуудлаа бодсон ч Xарxорум xотыг сэргээн байгуулж улмаар нийслэлээ шилжүүлэx нь маш ач xолбогдолтой.
Тэрбээр “Төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа цаг үед хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах нь нэн чухал байна. Дэлхийн жишигт нийцсэн түүх, соёл, аялал жуулчлалын жишиг болсон эко хот бүтээн байгуулах нь түгжрэл, утаа, xөрсний доройтол зэрэг одоогийн тулгамдсан асуудлын гол шийдэл бөгөөд ингэхдээ олон улсын дэмжлэг авах, гадны хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй. Хархорум хотыг сэргээн байгуулах нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд гол асуудал бөгөөд оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох боломжтой юм” гэдгийг онцолж байсан.
Түүxээ нандигнан дээдэлдэг Монгол xүн бүр Xарxорум xотын иx бүтээн байгуулалтад xүчээ нэгтгэx учиртай.