Монгол Улсын шадар сайд, Үндэсний иx баяр наадмын зоxион байгуулаx xорооны дарга С.Амарсайxан өнөөдөр төрийн ордонд М.Бадарчын допингийн асуудлаар талаар мэдээлэл өглөө.Тэрбээр: Эцсийн шийдвэр гарсан учраас допинг хэрэглэсэн бөхийн цол, чимэгийг хураах шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж байна” гэжээ.
Ингэснээр:
Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
Улсын гарди Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгоно. Мөн Улсын аварга Оргихын Хангай “үлэмж бадрах” чимэг нэмнэ.
Мөн түүнчлэн Баяр наадмын үеэр допингийн шинжилгээг найдвартай, түргэн шуурхай авах, заавал цол чимгийг нь олгосон хойноо асуудлыг буцааж хураах зэргээр чирэгдэл учруулалгүй шийдвэрлэхээр Япон, БНСУ болон Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцаж байна” гэжээ.