“Парис-2024” зуны олимпын XXXIII наадам хөшгөө нээхэд 52 хоног үлдлээ. Монгол улсын баг тамирчид одоогоор 30 эрх аваад байна. Энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь байт харвааны баг тамирчдад эрх олгох сүүлийн тэмцээн Турк улсад болно. Мөн усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин цагаан хуудсаар оролцох эсэх нь удахгүй шийдэгдэх ба хөнгөн атлетик буюу марафон гүйлтийн төрөлд эрх нэмэгдэхээр байгаа юм.
Монгол улсын баг тамирчдын олимпын эрх авсан спортын төрлүүд:
Жүдо бөх 10
Чөлөөт бөх 8
Бокс 2
Байт харваа 1 (ганцаарчилсан төрөл)
Буудлага 3
Хөнгөн атлетик буюу марафон 3
Дугуй 2
Хүндийн өргөлт 1
Монгол улс 1980, 2016, 2020 оны олимпын наадмуудад хамгийн их буюу 43 тамирчин оролцож байв. Манай улс 962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн түүхтэй. Анхлан 1964 оны өвөл болон зуны олимпын наадмуудад өрсөлдөж, 1968 оны Мехикогийн олимпоос медаль медаль хүртэж байлаа.
Монголын тамирчдын медаль хүртсэн амжилт:
Жүдо бөх, чөлөөт бөх, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөлд нийт 30 медаль хүртэж байсан юм.
“Парис-2024” зуны олимпын наадам 07-р сарын 26-наас 08-р сарын 11-ний өдрүүдэд болно. Сонирхуулахад Францын Парис хот 1900 оны зуны олимп, 1924 оны зуны олимпыг хамруулан 3 дахь удаагаа олимпын наадам зохион байгуулна. Энэ удаагийн олимпод спортын 32 төрөлд орон орны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.