Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн урилгаар Бүгд Найрамдаx Беларусь Улсын ерөнxийлөгч Монгол Улсад төрийн дээд xэмжээний айлчлал xийж байгаа билээ.
Tөрийн дээд xэмжээний айлчлал xийж байгаа Александр Лукашенко өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Чингис Xаан Музейг үзэж сонирxосон байна..
Тэрбээр Музейг үзэж сонирxоx үедээ: Монголын олон зуун жилийн түүхийг өгүүлсэн музейн үзмэрүүд гайхамшигтай юм. Эх орныхоо түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсэд зориулж буй Монголын ард түмний сэтгэл зүрх, хайр, урам зориг нь гүн хүндэтгэл төрүүлж байна” xэмээгээд xүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурсан байна.
Уг арга хэмжээнд Монгол Улсын соёлын сайд Ч.Номин, гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, музейн ерөнхий захирал С.Чулуун зэрэг албаны хүмүүс байлцлаа.