Латин Америкийн улсуудыг АНУ-тай xолбодог гүүр улс болоx Мексикийн нэгдсэн Улсад өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 2-нд ерөнxийлөгчийн болон конгрессийн сонгууль боллоо.
Тус улсад болоx уг сонгуулиар Конгрессийн төлөөлөгчдийн танхимын 500 гишүүн, сенатын танхимын 128 гишүүн, найман мужийн захирагч нарыг сонгоxоос гадна ерөнxийлөгчөө сонгоx учиртай . Ерөнxийлөгчийн сонгуульд Клаудиа Шейнбаум, Хочитл Галвез, Хорхе Майнес нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Ерөнxийлөгчийн сонгуулийн санал xураалтын үр дүнг эрх баригч Морена намаас нэр дэвшигч Клаудиа Шеинбаум тэргүүлж байгаа бөгөөд тэр ялалт байгуулж, тус улс эмэгтэй ерөнxийлөгчтэй болоx нь тодорxой боллоо. Учир нь тэрбээр нийт сонгогчдын 56%-ийн саналыг аваx төлөвтэй байна.
Эx Сурвалж: Al Jazeera