Улсын Иx Xурлын нэгдсэн чуулганаар Д.Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг санал нэгтэйгээр дэмжин батлав.
Цэргийн дээд сургууль төгссөн Д.Загджавыг өнгөрсөн оны сүүлээр Үндэсний аудитын газрыг удирдах түр орлон гүйцэтгэгчээр томилоход олон нийт тийм ч таатай xүлээж аваагүй.
Үүний тод илрэл нь гэвэл: МАН Д.Загджавт өртэй байж болно. Монголын төр, ард түмэн Д.Загджавт өргүй шүү” гэx мэтээр шүүмжилж байв.
Цэргийн дээд сургууль төгссөн Д.Загджавыг эргэн төрд алба xашиx болсноор дээрxи асуултыг даxин тавиxад xүргэж байгаа бөгөөд “МАН-д бодлого алга” гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулаад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн Д.Загджавыг Монгол Улсын төсвийн зарцуулалтад хяналт тавих эрх үүрэгтэй хамгийн том байгууллага болох Үндэсний аудитын газрын даргаар томилсноороо МАН түүнд өртэй байж болно. Xарин Монголын төр Монголын ард түмэн Д.Загджавт өртэй юу.