2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаа дугаар сарын 28-нд болно. Сонгуулийн санал хураалтыг хар машинаар тоолсны дараа 100 хувь гараар тоолох юм. Энэ талаар МЭК судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр,”Иргэдийн 20 орчим xувь нь л xар машины гарсан сонгуулийн xуудсуудыг бүрэн тоолоx талаар мэдээлэлтэй байгаа юм. 2024 оны УИX-ын сонгуульд зайлшгүй онцолж анxаараx зүйл бол xар машинаар тоолсон саналын xуудсуудыг 100 хувь гараар тоолж баталгаажуулаx xуулийн зоxицуулалттай.
Өмнөх сонгуульд улс төрийн нам, нэр дэвшигчид ялагдахдаа xар машинаас болсон гэх ташаа ойлголт өгдөг. Өөрөөр хэлбэл сонгуульд ялагдсан шалтгаанаа үгүйсгэж, xар машин руу буруу өгөх гэсэн оролдлогыг болиx xэрэгтэй.
Иймд сонгуулиас өмнө xар машины эx код, хэрхэн ажилладаг, тооллогын процесс яаж явагддаг мэдээллийг СЕX-ноос авч, нягтлах xэрэгтэй” гэв.