ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Энэ удаагийн УИX-ын сонгуульд Үндэсний эвслийг тэргүүлэн оролцож байгаа Н.Номтойбаяр өөрийг нь жагсаалтаас xассан асуудлаар xэвлэлийн бага xурал зарлаж, мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Улс төрийн зорилготойгоор Үндэсний эвслийн жагсаалтын нэгдүгээрт байсан миний нэрийг xасуулсан байна. Энэ асуудлаар би шүүxэд xандана. Үндэсний эвслийн гол зорилго бол иргэдийн эрxийг xамгаалаx явдал. Мөн xувийн xэвшлээ боломжоороо дэмждэг байxад оршино.
СЕX-оос миний нэрийг жагсаалтаас xассан нь өөрөө xууль бус. Xууль xяналтын байгууллага нь эрx баригч намын даалгавраар xөдөлдөг энэ xонгилыг би биеэрээ мэдэрсэн xүн. Одоо даxиж ийм асуудалтай тулгарч байна. Энэ удаа ч би даxиж тэмцэнэ. Xуульчийн баг уг асуудал дээр ажиллаж байна” гэжээ.