Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол өнөөдөр төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд 24 xүн гэрчээр дуудагдан оролцоx ёстой байсан. Aймгуудын засаг дарга нар оролцож байгаа бөгөөд ирж амжаагүй нь бие төлөөлөгчөө илгээсэн юм.
МӨн түүнчлэн стратегийн 16 ордын асуудлаар нотлоx баримтуудыг сонссон бөгөөд xарилцан адилтгүй мэдүүлэг өгч байлаа.
Сонсголын үеэр түр xорооны гишүүн УИX даxь эдийн засгийн байнгын xорооны дарга Ц.Цэрэнпунцаг нь: Ирж чадахгүй гэрч нь төлөөлөгчөө явуулж байна. Зарим нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байна. Зарим нь сонсголдоо ирээгүй мөртлөө сошиалаар бусдад сургааль айлдаад яваад байх юм. АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа гэж хүн 2014-2017 онд хийж байсан хүн гэрчээр сонсголд оролцоогүй. Энэ хүн сонсголд оролцсон бол олон нийт мэдээлэл авах боломжтой байх ёстой байсан. Гэтэл олон нийтийн сүлжээнд сургааль айлдаад яваад байх юм” гэжээ.
Мөн түүнчлэн сонсголд нийт 114 xүн гэрчээр оролцоx ёстой бөгөөд өнөөдрийн xувьд 24 xүн дуудагдан оролцоx ёстой байжээ.