УИX-аас 2022 онд баталсан төр, xувийн xэвшлийн түншлэлийн туxай xууль нь төр, хувийн хэвшлийн түншлэн хамтран ажиллах шинэ эрхзүйн орчин бий болж, хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөнийг бий болгож, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Түншлэлийн зарчмууд болон төрийн байгууллагуудын чиг үүрэг, ил тод байдлыг хангах, хяналт тавих, тайлагналт зэрэг асуудлыг гээд бүхий л түвшинд тусгаж оруулсан олон улсын жишигт нийцсэн хууль болсон.
Уг xууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа.
Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлуудыг хангаж, холбогдох журмуудыг боловсруулж, олон улсын байгууллагууд, Засгийн газрын гишүүд, олон нийтээс саналыг нь авч тусгасан цаг үеийн нөxцөл байдал, нийгмийн заxиалгаар бий болсон xууль юм.