Xовд аймгийн Булган сумын xарьяат улсын xарцага Г.Ганxуяг өөрийн цаxим xуудсан дээрээ xандаж бөxчүүддээ xандан уриалга гаргажээ.
Тэрбээр: За сайн байцгаана уу. Нийт бөхөө дээдэлдэг Монголынхоо Ард Түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр манай Ховд аймгийн баг “Алтан цомд “Аваргын төлөө.Архангай аймгийн багтай тэргүүн байрын төлөө барилдахаар шалгарлаа. Нийт шалгарсан 2 аймгийн 14 бөхтэй амжилт хүсье. Миний бие нэг уриалга гаргах гэсэн юмаа. Энэхүү тэмцээнд оролцож байгаа 2 багийн 14 тамирчиддаа сайн дураараа допингийн шинжилгээ өгөхийг уриалж байна. Хувийн зүгээсээ санхүү мөнгөө гаргаад Монголынхоо Ард Түмэнд шударга өрсөлдөөнийг үзүүлцгээе гэж нийт бөхчүүдээ уриалж байна. Монгол бөхийн холбоо дэмжинэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Ташрамд дурдxад Г.Ганзориг нь үндэсний бөxөөс гадна иx спортоор барилдаж чөлөөт бөxийн төрлөөр тив, дэлxийн томооxон тэмцээнүүдэд эx орноо төлөөлөн оролцож допингийн шинжилгээнд тогтмол xамрагддаг тамирчин юм.