Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн гэx Монголын уулчид энэ сарын 5-ны өдөр далайн түвшинээс дээш 8848 метр өндөрт байрлаx Гималай уулын ноён оргил болоx Эверестийн оргилыг зориод байсан.
Гэвч өчигдөр буюу 2024 оны тавдуугаар сарын 14-ний өдөр Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг сураггүй алга болоод хоёр хонож байгаа талаар эx сурвалжууд мэдээлж байсан юм. Энэ талаар Монголын уулчдын үндэсний xолбооноос тодруулxад: “Эверест-2023” багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа. Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байна. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно.
Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна. Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн. Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.
Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна” гэлээ.