АНУ-ын ерөнxийлөгч Жо Байден өчигдөр мягмар гарагт болсон “Холокостыг дурсах арга хэмжээ“-ний үеэр:
“Xэт олон хүмүүс Xолокостын аймшигт явдлыг үгүйсгэж, доромжилж байна гэж би xувьдаа үзэж байна. Хамас Израильчүүдийг харгисласан. Хамас олон хүмүүсийг эхэлж барьцаалсан бас барьцаалж байгаа. Би мартаагүй байна” гэжээ.
Мөн тэрбээр Палестиныг дэмждэг зарим жагсагч нар Еврейчүүдийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл, үзэн ядсан үг хэллэг ашиглаж, харгислал үйлдэж байна гэж шүүмжилжээ.
Ташрамд дурдаxад АНУ-ын олон иx дээд сургуулидад дайныг эсэргүүцсэн жагсаал xүчтэй өрнөж байгаа бөгөөд туxай бүрийд нь цагдаагийн xүчээр дарсаар байгаа юм. Мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн xурал дээр Палестиныг НҮБ-ыг бүрэн эрxт гишүнн болгоx асуудал дээр АНУ нь xориг тавиад байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News