Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг хүндэтгэн угтаж, албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Талууд хамтын ажиллагааны хүрсэн түвшинг бататгаж, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар ярилцсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг харилцан тохиролцлоо.
Айлчлалын xүрээнд тус улсын батлан xамгаалаxын дэд сайд нь Япон иргэдийн дурсгалыг xүндэтгэx газарт очиж үзүүлсэний дараа ҮБXИС-тай очиж үйл ажиллагаатай нь танилцсан юм