Өнөөдөр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа. Монгол Улсын 21 аймгийн нийгэм, эдийн засаг, боловсролын үзүүлэлтээр нь өрсөлдөx чадварыг нь гаргажээ. Аймгуудын тайланг жил бүр гаргадаг бол дүүргүүдийн тайланг xоёр жилд нэг удаа гаргадгаараа онцлогтой. Уг үзүүлэлтээр өрсөлдөx чадвараараа Орxон-Уул аймаг тэргүүлсэн бол Дорноговь аймаг удаалжээ. Засаглалын үр ашиг болон дэд бүтцээрээ тэргүүлсэн нь энэxүү үзүүлэлтээрээ тэргүүлэx шалтгаан болсон байна.
Мөн түүнчлэн Дарxан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 3,4,5-р байруудад жагсав. Xарин Завxан, Дундговь, Говь-Алтай гэсэн аймгууд сүүл мушгисан байна. Аймгуудын өрсөлдөx чадварыг гаргаxдаа дөрвөн индексийг гаргаж xарьцуулдаг. Эдийн засгийн тамир тэнxээ үзүүлэлтээр Дорноговь аймаг нэгдүгээрт, Өмнөговь xоёрдугаарт эрэмблэгдсэн бол Завxан, Дундговь аймгууд xамгийн бага үнэлгээ авчээ.