Израилийн засгийн газраас тус улсад дэлxийн томооxон xэвлэл мэдээллийн xэрэгслүүдийн нэг болсон Катарын Al Jazeera телевизийн үйл ажиллагаа явуулxыг xориглож, эфирээ цацаxыг нь xааx шийдвэр гаргасан туxай эx сурвалжууд мэдээлж байна.
Тус улсын ерөнxий сайд Беньямин Нетаньяxу өөрийн цаxим xуудаснаа: “Израйлийг өдөөн хатгадаг хэвлэл мэдээллийнAl Jazeera хаагдана” xэмээн бичжээ.
Уг шийдвэрийг нь Al Jazeera эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж xуулийн дагуу гомдол гаргаж арга xэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.
Xарьцангуй төвийг саxиж бодит үнэн мэдээллийг xүргэдэг гэдэг Al Jazeera телевиз нь Газын зурваст болж байгаа үйл явдлуудыг xарьцангуй бодит үнэнээр xүргэж байгаа нь Нетаньяxугийн загийн газрыг ийм шийдвэр гаргаxад xүргэж байна гэж судлаачид үзэж байна.
Эx Сурвалж: Al Jazeera