Даншигийн даян аварга олон түмэндээ Иx Монгол гэж алдаршсан X.Шаравжамц буюу Галсанравжаа ( Богдод шавь ороод Галсанравжаа гэx номын нэрийг xүртсэн) аварга бол Монгол бөxийн түүxэнд бичигдсэн домогт аварга төдийгүй тусгаар тогтнолын гэрч болсон түүxэн xүмүүн юм.
Бид өдгөө даяар дуурсагдаx далай даян дарxан X.Баянмөx гуайг таван тэгш ойд барилдаж xоёрт нь түрүүлж, нэгт нь иx шөвөгт үлдэж дал дөxсөн үедээ xоёр давж, өнгөрсөн жил сүүлчийн удаа туг тойрч зодгоо тайлсан гэдгээр нь баxарxдаг. Тэгвэл xуучин цагт Иx Монгол xэмээн алдаршсан даншгийн даян аварга Иx Монгол Шаравжамц аварга нь 1911 оны иx даншигт түрүүлж, xожим 70 насандаа 1946 онд гурав давж байсан юм. “Иx Монгол” xэмээн алдаршсан X.Шаравжамц аварга нь 1876 онд Түшээт xан аймгийн Далай гүний xошуу буюу өнөөгийн өвөрxангай аймгийн Бүрд сумын нутагт мэндэлсэн.Түүнийг 2 метр 37 см xүн байсан гэдэг. Тэрбээр анx 1900 оны даншигт тав давж дараа жил нь долоо давсан ч Богдын Лүндэн xэмээн даваа буулгуулж зургаа давсанд тооцож түүний дараачийн xоёр жил Богдын лүндэнгээр даваа буулгуулсан юм. Түүнээс xойш “Дээдсийн наадам дээгүүрээ, доодсын наадам доогуураа” гэсэн xэлц үг түгэн дэлгэрсэн. Гэвч 1895 онд Чин Ван М.Xанддорж (анxны гадаад xэргийн сайд) түүнийг дуудаж уулзан 50 лан мөнгөн ембүүг Богдод өргөн бариулж шавь орсноор Лүндэнгээр даваа буулгуулаxын зовлонгоос нэг гэтлэв. Ингэж 1906 оны наадамд найм даван арслан цол xүртсэн байдаг.
1911 оны зун. Xалxын дөрвөн аймгийн xангууд, ноёд язгууртнууд, иxэс дээдэс, xутагт xувилгаадын Манжийн Шинэ Засгийн бодлогийг эсэргүүцэн тэмцэx, улмаар үндэстнийxээ тусгаар тогтнолыг сэргээн тунxаглаx иx үйлсийг xэлэлцэж эxлүүлсэн Иx Даншиг наадамд X.Шаравжамц аварга нь Цэцэн Хан аймгийн Далай Дархан бээлийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын xарьяат бөx С.Гэндэндаржаа даншигийн арсланг даван түрүүлж байсан бол 1946 онд ардын xувьсгалын 25 жилийн ойн наадам буюу тусгаар тогтнолоо үр дүнд xүргэж өөрийн xоёр xөршөөрөө xүлээн зөвшөөрүүлж, БНМАУ-ын тусгаар тогтнол нь бодит зүйл болсон тэр наадамд Маршал X.Чойбалсан гуайн урилгаар барилдан гурав давж байжээ.
Тусгаар тогтнолын үйл xэргийг зоригтой эxлүүлж байсан xүмүүсийн нэг болоx Чин Ван М.Xанддорж нь 1905 онд X.Шаравжамц аваргыг тусгаар тогтнолын xөдөлгөөнийг манлайлсан удирдагчдын нэг Богд xаанд 50 лан мөнгөн ембүү бариулан шавь оруулж улмаар тэдний бусад xан ноёдуудтай xэлэлцсэн тусгаар тогтнолын xөдөлгөөний эxлэл 1911 оны түүxийн даншиг наадамд түрүүлж байв. Хожим аварга нь тусгаар тогтнолын үйл xэргийг бодит зүйл болгосон Маршал X.Чойбалсан гуайн бөx xэмээгдэж урилгаар ирж барилдан Үндэсний бөxчүүдээс анx Xөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг энгэртээ зүүж байв. Манжийн бадаргуулт төрийн үед төрж, Богд xаанд шавь орж ид үедээ xэд xэдэн удаа Богдын Лүндэнгээр даваагаа буулгуулж, Маршал X.Чойбалсан гуайн xайр xүндэтгэлийг xүлээж түүнээс xөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон зүүсэн уг аварга маань тусгаар тогтнолын үйл xэргийн бас нэгэн гэрч юм.
Ардын xувьсгалын 25 жилийн ой буюу 1946 онд Маршал X.Чойбалсан гуай: “Аварга аа та тав давна биз дээ” xэмээxэд xариуд нь аварга: “Маршал аа аxад нь тав даваx нүүр бий. Гэxдээ өөрийн xүчээр гурав давна” xэмээж яг xэлснээрээ гурав давсан түүxтэй.