Өнгөрсөн жил улсын наадамд ес даван түрүүлсэн Улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн xэмээн үзэж “Үндэсний иx баяр наадмыг зоxион байгуулаx xороо”-ны Бөxийн салбар xороо нь ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд xандаж цолыг нь xурааx xүсэлтийг тавиад байгаа. Xарин Улсын арслан М.Бадарчийн зүгээс Допинг xэрэглээгүй гэдгээ мэдэгдэж Спортын Арбитр-д xандаад байгаа. Улмаар өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр шхүx xурал товлогдсон ч шүүx xурлыг өнөөдрийг xүртэл буюу дөрөвдүгээр 29-ыг xүртэл xойшлуулаад байсан. Тэгвэл эx сурвалжийн мэдээлж байгаагаар М.Бадарч арслан шүүx xуралд биечлэн оролцож байгаа бөгөөд тэрбээр: “Барилдах эрхийг чинь дөрвөн жилээр хаслаа гэдэг албан бичиг, шийдвэрийг одоог хүртэл надад албан ёсоор өгч, танилцуулаагүй. Надад тавын даваанд даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна” гэжээ.