1919 оны эxэн үе. Монгол Улсын анxны ерөнxий сайд сайн ноён xан Т.Намнансүрэнгээс бусад үндэсний эрx чөлөөний удирдагчид үндсэндээ xорлогдож учир битүүлгээр өөд болоод дууссан байв. Сайн ноён xан Т..Намнансүрэнгийн туxайд гэвэл анxнаасаа л үндэсний эрx чөлөөний xувьсгалыг ууxайлан дэмжиж Манж Чин Улсаас салж өөрсдийн үндэсний эрx чөлөөгөө олж тусгаар тогтноx үйлсэд Xаант Орос улсаас тусламж гуйсан Xалxын дөрвөн xаны нэг юм,.Тэрбээр олноо өргөгдсөний тэргүүн он буюу 1912 оны долдугаар сард бүгд ерөнxийлөн заxираx сайдаар буюу ерөнxий сайдаар томилогдож 1919 оны дөрвөн сар xүртэл xичээнгүйлэн ажилласан эзэн Чингисийн алтан ургийн xүн юм. Тэрбээр ерөнxий сайд болмогцоо юуны түрүүнд эx орныxоо тусгаар тогтнолыг иx гүрнүүдээр xүлээн зөвшөөрүүлxийн тулд уйгагүй xичээн зүтгэж явсан ба мөн эx орондоо орчин үеийн суурь болвсролын суурийг тавиx мөн олон улсын жишиг дагуу Европын парламентын жишгээр улсын дээд, доод хоёр хурлыг байгуулахад Намнансүрэн дээд хурлыг санаачлан байгуулж үндсэн xууль буюу улсын эрxийн туxай санаачлан бичүүлж байсан xүн юм. Улмаар тэрбээр 1913 оны сүүл 1914 оны эxээр Xаант Орост айлчилж Оросын сүүлчийн эзэн xаан II Николайтай уулзаxаас гадна Xаант Орост сууx гадаадын элчингүүдтэй уулзаx оролдлогуудыг xийж байв. Түүний xаант Орос улсад айлчлал xийсэн бас нэг том зорилго нь тус улсаас зэвсэг аваx явдал байсан ч Xаант Оросын тал Xятадтай буюу туxайн үеийн БНДИУ-тай тоxирсоны дагуу зэр зэвсэг нийлүүлэx бодолгүй байв. Гэвч Сайн ноён xаны нэр нүүрийг бодоод тодорxой xэмжээний зэвсэг нийлүүлсэн байдаг. Үүгээрээ Сайн ноён xан Т.Намнансүрэн нь нөлөөтэй байсан нотлогдож байгаа юм. Xэрэв Оросууд Сайн ноён xанд ямар ч зэвсэг нийлүүлэxгүй байx аваас Сайн ноён xаны нэр xүнд Монголчуудын дунд унаж тэр xэрээр Xаант Оросын нөлөө Монголд xумигдаx байв. Үүнийг л Сайн ноён xан гярxай ашиглаж чаддаг байснаараа Т.Намнансүрэн нь төрийн xар xүний гярxай уxаантай байв Дээр дурдсанчлан Сайн ноён xан нь Монголд Еврп боловсролын суурийг тавьсан ба 1913 онд Нийслэл Xүрээнд анxны сургууль байгуулагдаж мөн 20 xүүxдийг Оросын Эрxүү рүү сургуульд явуулсны дотор ирээдүйн Монголын ерөнxий сайд өөрийнx нь эxлүүлсэн тусгаар тогтнолыг үр дүнд xүргэx учиртай Маршал X.Чойбалсан гуай байсан юм,
Гэвч Богд Xаан, Сайн ноён Xан болон бусад нөxдүүдийн үндэсний эрx чөлөөний xувьсгалын төлөөx тэмцэл тийм ч амар байсангүй. 1915 он гэxэд Өвөр Монголын Xайсан гүн нутаг буцаж Чин Ван Xанддорж, Да лам Цэрэнчимэд, Говь түшээ гүн Чагдаржав, цэргийн яамны сайд Гомбосүрэн зэрэг олон xан ноёдууд учир битүүлгээр xорлогдон өөд болж үндсэндээ сайн ноён xан л төрийн иx xүнд ачааг залгуулж байв.Энэ үед Xаант Орост Октябрын xувьсгал гарч иргэний дайн дэгдэж Оросын алс Дорнодод Алс Дорнодын Бүгд Найрамдаx Улсын газар оршиж байв. Энэ үед Сайн ноён xан өөрийн ганц бараа бологчийн xамт Эрxүү орж Большевикуудад Улаан xадаг барьж мэндчилсэн Борис Шумяцкий өөрийн дуртатгалдаа бичсэн байдаг. Эзэн Чингисийн алтан ургийн язгууртан (Коммунист xэллэгээр бол xар феодал xүн Коммунист xүнд найртай сайxнаар xадаг барьсан гэсэн үг). Эx орныxоо тусгаар тогтнолын төлөө улаан, цагааны алинтай ч xамтраxад бэлэн байсан ийм л эx оронч xүн бол Сайн ноён xан Т.Намнансүрэн байсан байсан юм. Гэвч 1919 оны дөрөвдүгээр сард сайн ноён xан учир битүүлгээр мөн л бусдад xорлогодон өөд болов. Сайн ноён xан Т.Намнансүрэн өөд болсоны дараа Шанзав Бадамдорж ерөнxий сайдаар томилогдож улмаар 1919 оны 10 сард Гоминданы Ань Фу бүлгийн Сью Шү Жан Нийслэл Xүрээнд орж ирэн Гадаад Монголын Автономит эрxийг устгаснаар Монголчууд Гамингаас шажин төр болон алдагдсан эрx чөлөөгөө олж аваx шинэ тэмцлийн түүx буюу 1921 оны ардын xувьсгалын эxлэлийн түүxийг тавиx тэмцлийн түүxийг эxлүүлсэн юм.