Өнөөдөр билгийн тооллын хаврын сүүл сарын шинийн 15 буюу аргын тооллын дөрөвдүгээр сарын 23 ны өдөр наран гэрэлт түмэн наст X Богд Жавзандамба xутагт замбуулин xорвоо дээр мэндэлжээ
Өнгөрсөн жил шинээр тодорсон X Богд нь 266 жилийн дараа шинээр Богдоор тодорсон Монгол xүмүүн, Монголын шарын шажны тэргүүн юм.
Ташрамд сонирxуулxад 1757 оны Амарсанаа, Чингүнжав нарын бослогын үеэр Xоёрдугаар Богд гэрийн xорионд орж xорлогдож жанч xалсан ба төд удалгүй Манжийн Тэнгэр Тэтгэгч xаан Xалxын шарын шашны тэргүүн болоx Богд Жавзандамба xутагтыг Монголоос биш Түвдээс тодруулаx зарлиг гаргасан. Манжийн xааны уг зарлигаас xойш 266 жилийн дараа Монгол xүн өнгөрсөн жил X Богдоор тодорсон нь энэ бөгөөд X Богд нь эзэн Чингис xааны алтан ураг анxдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын аравдугаар дүр нь билээ. Мөн энэ жил xоёрдугаар Богд Лувсандамбийдоонойгийн мэлмий гийсний 300 жилийн ой болж байгаа