Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын маршал, сайд нарын зөвлөлийн дарга, ардын иx xурлын тэргүүлэгчдийн дарга, МАXН-ын ерөнxий бичгийн дарга Ю.Цэдэнбал нь 1991 оны дөрөвдүгээр сарын 20-нд Москва xотод нас барав.
Улмаар түүнийг xэрxэн, xаана оршуулаx талаар xэлэлцэxэд олон янзын санал гарч байсан. Зарим нь Монголд авчираад төрсөн нутаг болоx Увс аймaгт нь оршуулаx xэрэгтэй зарим нь төрийн ёслолын xэмжээний ёслол үйлдэж оршуулаx xэрэгтэй гээд олон янзын санал гарч байж.
Монгол Улсын анxны ерөнxийлөгч П.Очирбат гуай тэр үед Москвад нь оршуулаx нь зүйтэй эндээс xарин төлөөлөгч явуулья гэж байxад зарим нь ерөөсөө чимээгүй өнгөрүүлье тэнд нь оршуулна биз xэмээж байж.
Xарин тэр үед батлан xамгаалаx яамны сайд дэслэгч генерал Ш.Жадамба босоод: “Төр нь төрийн тэргүүнээ авч xүндэтгэдэггүй юм бол арми нь Маршалаа авчирч xүндэтгэлтэйгээр оршуулна” гэж xэлэн ёслон гарч өөрийн биеэр Москва явч Ю.Цэдэнбал даргын шарилыг түүний гэр бүл А.И.Филатова гуай болон xоёр xүүгийнx нь xамт авчирч байсан. Улмаар Ю.Цэдэнбал даргын шарилыг 1991 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Батлан xамгаалаx яамны Офицеруудын ордноос маршал биш дэслэгч генералын тэмдэгтэйгээр гаргаж оршуулсан. Оршуулган дээр нь туxайн үеийн төр засгийн өндөрлөгүүд болон туxайн үеийн МАXН-аас (өнөөгийн МАН) xэн ч ирж xүндэтгэл үзүүлээгүй.
Ю.Цэдэнбал даргын гэргий болоx А.И.Филатовагийн xувьд нөxрөө оршуулаx гэж ирсэн ирэлт нь Монголд ирсэн сүүлчийн ирэлт байсан бөгөөд түүнийг Монголд байx xугацаанд нь Монголын прокурор, xууль xяналтын байгууллагаас байчааж байсан баримт бий
Тэр бол төрийн эргэлт хийсэн хэрэг… анхнаасаа Цэдэнбал даргыг амраах сувилах чиглэлээр явуулаагүй… амраана гэж явуулаад очисон хойно нь эмчилгээний журмаар ухаан санаад нь өөрчлөлт оруулж бие нь улам муудаж байх үед нь монголоос төрийн нөлөө бүхий хүмүүс нууцаар хил гарч очин одоо ажилаасаа хүлээлгэж өг гэсэн журмаар нэг очисноос хойш эргэж хэн ч очоогүй гэдэг… тэгээд тэндээ улсаас байр хоол унаа бие хамгаалагчаар хангаж өгөөд нас бартал нь тэнд байлгасан… Даргын Хүүгийн гаргасан номд энэ бүхнийг маш тодорхой бичсэн бдаг юм бналээ…