Тус зорилгын хүрээнд дараах хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаа. Үүнд:
1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн менежментийг хөгжүүлэх замаар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдлыг сайжруулж, нэмүү өртөг шингээхэд дэмжлэг үзүүлнэ.
Ойн зурвастай болон зурвасгүй талбайд хүнсний ногоо, эмийн ургамал, үр тарианы ургамлуудад хээрийн судалгаа хийж, харьцуулан судалж байна. Судалгааны дүнгээр ойн зурвастай талбайд хөрсний чийг 0-40 см-ийн гүнд 2.6-4.6 мм нэмэгдэж, хөрсний хаврын нөөц чийгийн хуримтлалтай холбоотойгоор таримлуудын хээрийн цухуйц 2.5 хувиар, ургац 2.2-40.8 хувиар өссөн байна.
Жавхлант сумын агро-ойжуулалтын загвар хоёр талбай, Өмнөдэлгэр сумын нэг талбай, Ерөө сумын “Ургац Ерөө” хоршооны хүнсний ногооны нийт 71 га талбайг салхи, элсний нүүдлээс хамгаалж хөрсний элэгдэл, газрын доройтлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 11.2 га талбайд 7 төрлийн 11,606 мод тариалж ойн зурвас байгуулсан нь 90 хувийн амьдралтай байна.
Төслөөс хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн менежментийг хөгжүүлэх замаар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдлыг сайжруулж, нэмүү өртөг шингээхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд нийт 4300 хүн хамрагдсаны 48 хувь нь эмэгтэйчүүд байлаа.
2. Зорилтот сумдын ойн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хэвээр хадгалах чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Ойн бодлого эрх зүйн орчныг сайжруулахад
• Ойн салбарын бодлого хууль эрх зүйн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж улмаар бодлогын зөвлөмжүүдийг боловсруулж холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэв (3 Бодлогын зөвлөмж гаргасан бөгөөд товч утга нь
o Ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жилд бэлтгэх модны хэмжээг Ойн менежментийн төлөвлөгөөнд тусгаснаар олгодог байх
o Ойн салбар нь боловсон хүчний нөөцийн хувьд хангалтгүй; мэргэжлийн ажилтан, техникч бэлтгэх хэтийн бодлогогүй, мөн одоо ажиллаж буй албан хаагч, инженерүүдийг давтан сургалтад хамруулах тогтолцоогүй байна. Сургалтын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй
o Ойн салбарын бүтэц тогтолцоог сайжруулах зөвлөмж)
• Аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд ойтой холбоотой үйл ажиллагааг тусгаж өгснөөр ойн мэдээллүүд улам л ил тод нээлттэй, ойлгомжтой болж салбар хоорондын уялдаа сайжрах нөхцөл бүрдэж байна.
• Тэрбум мод ҮХ-ний үйл ажиллагааны хэрэгжилтийг дэмжсэнээр төсөлд хамрагдсан сумдад 20 гаруй Сургагч багштай болов. Сум орон нутагтай хамтран бүх нийтээр мод тарих үйл ажиллагаа зохион байгуулж 2023 оны байдлаар 16800 мод тариад байна.
• БОАЖЯ болон Ойн Газрын боловсруулж буй Ойн тухайн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад дэмждэг үзүүлж байна энэ хууль батлагдсанаар Монгол улсад Ойн Тогтвортой Менежмент эрчимтэй хөгжих нөхцөл бүрдэнэ
Ойн салбарт ажиллаж буй албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг дээшлүүлэх
Төслийн хугацаанд 14 чиглэлээр 25 удаагийн сургалт зохион байгуулж нийтдээ 800 гаруй хүн хамрагдав. Сургалтыг онол дадлага хосолсон байдлаар, тухайн орон нутагт зохион байгуулсан нь оролцогчдод маш өгөөжтэй байсан талаар сургалтын дараах үнэлгээнд онцолсон байна.
Олон нийтэд зориулсан ухуулан таниулах арга хэмжээ
Ойн талаарх олон нийтийн мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор төслийн зүгээс нийтдээ 20 гаруй ухуулга сурталчилгааны материал боловсруулж түгээв. (Богино хэмжээний видео 10-aaд, Комикс номууд, Монгол орны ой сэтгүүл, ДОНСАТИ)
Олон нийтийн сүлжээнд төсөлтэй холбоотой 104 мэдээ, мэдээлэл гаргаж;
УБ, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад Олон нийтийг хамарсан 12 удаагийн арга хэмжээ зохион байгуулав (Олон улсын ойн өдөр, Тэрбум мод хөдөлгөөн, Ойн үндэсний чуулган).
Нийтдээ 24822 хүнд хүрсэн судалгаа гарсан
Хүүхэд залуучуудыг ойн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх Ойн тухай мэдлэгийг багаас нь олгох зорилгоор
– Хэнтий аймгийн танилцах аялал
– Мэргэжил бүхэн сайхан мэргэжил сурталчлах арга хэмжээ
– Ойчидтой хамт нэг өдөр арга хэмжээ
– Орон нутгийн сургуулийн биологи, эко клубийн багш нарт зориулсан сургалт зохион байгуулав.
Үр дүнд нь хүүхдүүд ойн ач холбогдол, түүхийг арчлах хэрэгцээ шаардлагын талаарх ойлголт авсан бөгөөд улмаар ойн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн ЕБС-ын багш нарт “Оролцоог хангасан хөгжөөнт аргаар байгаль орчны боловсрол олгох нь” сургалт зохион байгуулж иж бүрэн гарын авлагаар хангасан нь хүүхдүүдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах боломж бүрдлээ
Судалгаа шинжилгээний үйл ажиллагааг
– Төслийн хүрээнд нийтдээ 100 гаруй туршилт судалгааны талбай байгуулж тухайн бүс нутгийн онцлогт тохирсон ойн аж ахуйн арга хэмжээг загвар байдлаар хэрэгжүүлэв.
– Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд элсний нүүдлийг зогсоох зорилгоор 5,7 га талбайг хамгаалж, хөрсний элэгдлийн бууруулах үүднээс модлог ургамал тарьж эхэлсэн.
– Салхинаас хамгаалах 500 м гаруй урт ойн зурвасыг загвар байдлаар байгуулаад байна.
– Цаашдаа дээрх ажлуудыг өргөжүүлэхэд зориулж Сумын Тамгын газартай хамтран мод үржүүлгийн газар байгуулж тарьц суулгацын нөөцтэй болсон
Ойн тогтвортой менежментийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа
– Сургалт хийгээд орхих биш нэг талаас дадал эзэмшүүлэх, нөгөө талаас орлого олонгоо ойн экосистемийг сайжруулах зорилгоор 2022 онд 160 га ойн санд арчилгаа хийх ажлыг Ойн ангиар дамжуулан хэрэгжүүллээ. Үр дүнд нь орон нутаг 2024 оноос эхлэн ойн арчилгааг өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна (Жишээ нь Өмнөдэлгэр сум 40 га).
– ОТМ-ийг харуулах, тухайн орон нутгийн онцлогт тохирсон ойн арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, ойн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх боломжтойг харуулах зорилгоор 4 байршилд тус бүр нь 100 га талбайтай ЗАГВАР ОЙ байгуулах ажлыг эхлүүлэв. Энэ бол эхлэл бөгөөд урт хугацаанд, бүх талуудын оролцоотой хэрэгжинэ. Үүнд Ойн ангиуд манлайлж оролцоно.
Ойн экологи эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх – Нэмүү өртгийн сүлжээ
Ойн нөөц баялгийн эдийн засгийн үр өгөөжийг өсөх, ойн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Хэнтий, Сэлэнгэ аймгуудын модон бүтээгдэхүүн, ойн дагалт баялгийн нэмүү өртгийн сүлжээний өнөөгийн байдлыг үнэлэх, цаашид өргөжүүлэх боломжийг судлах, мөн модон бүтээгдэхүүний одоогийн зах зээлийг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээг чадавхжуулахтай холбоотой зөвлөмж боловсрууллаа.