“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал, эмийн тархалтын судалгааг танилцууллаа.
Шинжээч: Судалгааны явцад үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус байгаа нь илэрсэн. Үндэсний үйлдвэрийн 561 эмийн дээжээс, импортын 1170 эмийн дээжээс шинжилжээ. Дээжийн тархцыг аймаг, сум, дүүргээр нь ангилахад СХД-т хамгийн их стандартын бус худалдаалагдаж байсан. Жил бүр шалгалт явуулдаг ч чанаргүй эмийн тоо буурдаггүй. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй таван нэр төрлийн 305 ширхэг эм илэрсэн. Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эмийг худалдаалж байсныг илрүүлсэн. Эмийн чанарын шалгалт хийх бүрд чанаргүй эм илэрсээр байгаа гэв.