Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр +2…+7 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ,аврах 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын хашаан дотор 2 га орчим өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ,аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашаа дотор 0.8 га өнжмөл шар өвс, хураалттай 4 м3 банз, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг ажилланж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өвөрхангай аймаг, Хужирт сум Уужим багийн “Шаварт түрүүний гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Тус аймгийн Арвайхээр сумаас Бат-Өлзий сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин “Орхон” голын гарамд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т Тус аймгийн Хархорин сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан “суудлын автомашин /1 том хүн, 2 хүүхэд/ шаварт суусан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Эx Сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР