“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсголын хоёр дахь өдөр. Үдээс хойших сонсголын үеэр “Өргөө амаржих газар”-ын өр, Худалдан авах ажиллагааны гажуудлын талаар шинжээч мэдээлэл өглөө.
НЭГ.
Сонгон шалгаруулалт зарлалгүйгээр худалдан авалт хийсэн зөрчил гаргажээ. Тодруулбал, 2022 онд 2.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийсний 172.9 сая төгрөгийнх нь худалдан авалт тендерийн дагуу байна. Мөн зах зээлийн үнээс 1.3-3.3 дахин их үнээр худалдан авалт хийдэг зөрчил илэрчээ.
Тодруулбал,
ХОЁР.
Одоо харин тус эмнэлгийн өрийн хүснэгтийг харцгаая. Тус эмнэлгийн өр 2020 онд 162 сая байсан бол 2021 онд 1 тэрбум, 2022 онд 1.6 тэрбум, 2023 онд 3 тэрбум болж өссөн байна.
Шинжээч өр үүссэн асуудал дээр дараах байдлаар таамаглалтай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Гүйцэтгэлийн санхүүжилтээ ЭМДС-аас аваад бүх орлогоо эм ханган нийлүүлэх байгууллагын өр төлбөрт буюу эмэнд зарцуулчихдаг юм билээ. Тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаад шууд худалдан авалт хийдэг. Эмнэлгйин удирдлага, эм ханган нийлүүлэх байгууллага хоорондоо үгсэн хуйвалдах замаар үнийг, тендерын багцыг өсгөдөг юм билээ. Байгууллагын удирдлага, зохион байгууллалт сул, санхүүгийн сахилга бат сул” гэлээ.