Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Зуны олимпын 33 дахь их наадмын боксын төрөлд оролцох тамирчдад эрх олгох сүүлийн тэмцээн 05-р сарын 21-ээс 06 сарын 03-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдана. Энэ тэмцээнд Монгол улсаас олимпын эрх горилон оролцох тамирчдын сонгон шалгаруулах сорил тулааныг энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу 4 сарын 6-7ны өдрүүдэд Хандгайт дахь бэлтгэлийн баазад хаалттайгаар зохион байгуулахаар Монголын боксын холбоо шийдвэрлэжээ. МУГТ Э.Цэндбаатар уг сорилгод амжилттай оролцсон тохиолдолд олимпын эрхийн төлөө өрсөлдөх боломж нь нээгдэх юм.
эх сурвалж: Монголын боксын холбоо