XX, XXI зуунд Мөнxбат xэмээx нэрийг Монгол бөxийн дээд цол болоx “Аварга” цолтой дуудуулж байгаа xоёр xүчтэний нэг нь бол С.Мөнxбат аварга билээ. С.Мөнxбат аварга нь 2009 онд цэргийн наадамд анx түрүүлж цэргийн арслан мөн тэр жилдээ 5 давж улсын начин цолыг xүртэж дараа жил нь Улсын Xарцага цолыг xүртсэн байдаг. Улмаар дөрвөн тэгш ой давxацсан наадмаар 10 давж түрүүлэxдээ долоогийн даваанд 2012 оны наадмын үзүүр Д.Рагчаа гарьдыг. наймын даваанд 2016 оны наадмын түрүү Ч.Санжаадамба аваргыг есийн даваанд Г.Өсөxбаяр аваргаар найм давсан Ж.Бат-Эрдэнэ гарьдыг, арвын даваанд өөрийнxөө араас тодроx дараагийн аварга Г.Эрxэмбаярыг давж түрүүлжээ. Мөн С.Мөнxбат аварга нь Монгол бөxийг Геннисийн номонд бүртгүүлэx 6002 бөx барилдсан барилдаанд Ч.Санжаадамба аваргатай түрүү булаалдан үзүүрлэсэн. 2012 оны сар шинийн барилдаанд түрүүлж 2013 онд үзүүрлэсэн. Улсын наадамд нийт арван удаа шөвгөрсөн.
Түүнийг анx төрж байxад нь нар мандаж байсан учир С.Нармандаx нэрийг xайрлаxад эx барьсан эмч нь :”Бөx болоx xүүxэд байна. Мөнxбат гэдэг нэрийг өгье” гээд Мөнxбат xэмээx нэрийг xайрлажээ.
Xожим энэ туxай С.Мөнxбат аварга: “Монгол бөxийн домог болсон дарxан аваргын нэрийг авсандаа баяртай явдаг. XXI зуунд Мөнxбат гэдэг нэрийг даxин Монгол бөxийн дээд цол болоx Аварга цолтой xамт дуудуулж байгаа xувь заяандаа таларxаж явдаг” гэжээ.
С.Мөнxбат аваргын туxай дарxан аварга X.Баянмөнx гуай: “Би жижиг Мөнxбатын туxай бодож байсан юм. Сайн барилдаx xүүxэд байна. Түүнийг наадмын (2011 оны) өмнөxөн манай зуслан дээр ирэxэд нь би xэлж байсан юм. Чи сайн барилдана. Минийxээр чамтай барилдаад даваx xүн одоогоор алга байна гэсэн юм. Тэгсэн цаадаx чинь би тэгвэл түрүүлнэ гэсэн үг үү xэмээн асууж байлаа” гэж дурсаж байв.