Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гиусеппе Ангело Кармело Яоффреда Яорио, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каид Слиман Лахсин, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил-Ур-Рахман-Хашми нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхийг илэрхийлэв.
Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Элчин сайд нар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марко Винисио Баларезо Лизарзабуру
Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гиусеппе Ангело Кармело Яоффреда Яори
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Каид Слиман Лахсин
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил-Ур-Рахман-Хашми нар тус тус жууx бичгээ барив
Эx Сурвалж: President.mn