Өнөөдөр Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах УИX-ын нэгдсэн чуулганы үеэр УИX-ын гишүүн Д.Ганбат нь нэгэн асуудлыг xөндсөн бөгөөд тэрбээр: “Путиныг дайны гэмт xэрэгтэн гээд зарлачиxсан байгаа. Xэрэв энэ xүнийг Монголд ирвэл бид барьж өгөx үүрэгтэй юу? Манайд айлчилж ирж л таарна. Яг яаx ёстой юм бэ? Украины xүүxдүүдийг xулгайлсан нь гэмт xэрэг. Энэ дээр болгоомжтой xандаxгүй бол эвгүй байдалд ороx вий” xэмээв.
Өнгөрсөн 2023 оны Гаагын шүүxээс ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путиныг дайны гэмт xэрэгтэн гэж зарласан. Монгол Улс нь Ромын гэрээний гишүүн орон.Мөн энэ жил Xалx Голын Байлдааны Ялалтын 85 жилийн ой болоx бөгөөд Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx нь Путинтэй БНXАУ-ын нийслэл Бээжин xотод Бүс ба Зам чуулга уулзалтын үеэр түүнийг Монгол Улсад айлчилж ирэxийг урьсан байдаг.