Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эмч нарын өдрийг АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна. Монгол Улс ч эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.