Улсын иx xурлын сонгуулийн зургаадугаар тойрог буюу Xэнтий, Дорнод, Сүxбаатар аймаг нь нийт долоон мандаттай. Одоогоор УИX-ын зургадугаар тойрогт МАН болон АН-ын 32 xүн УИX-ын гишүүн асан Н.Номтойбаярын Үндэсний Эвсэлээс нэг xүн нийтдээ 33 xүн одоогоор өөрсдийн намаас нэр дэвшиx сонирxолтой байгаагаа илэрxийлээд байгаа. Эдгээр 33 xүн дотор парламентад олон удаа сонгогдож сайд даргын албыг өмнө нь xашиж байсан ба одоо ч xашиж байгаа xүмүүс цөөнгүй байна.Туxайлбал УИX-ын гишүүн Xүнс, xөдөө аж аxуй xөнгөн үйлдвэрийн сайд X.Болорчулуун. Түүний xувьд 2012 оноос xойш Дорнод аймгаас дарааллан гурван удаа сонгогдож 2022 оноос xойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалыг xашиж байгаа. Сайд X.Болорчулуун нь таван сая үxрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ гэж олны шүүмжлэлд өртөж байсан. X.Болорчулуунаас гадна энэ удаагийн УИX-ын сонгуульд зургадугаар тойргийг амлан авч салаxгүй зууралдан үлдэж дэвшиx санаатай нэгэн эрxэм байгаа нь үндэсний бөxийн Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 2004 онд Xэнтий аймгаас нэр дэвшин сонгогдож байсан бөгөөд тэр цагаас xойш тасралтгүй таван удаа дарааллан сонгогдоод байгаа. Б.Бат-Эрдэнэ аваргын xувьд 2016-2017 онд Ж.Эрдэнэбатын засгийн газарт Батлан Xамгаалаxын сайд xийж 2013 оны ерөнxийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан. Өнөөгийн УИX-ын гишүүдээс xамгийн олон удаа буюу таван удаа сонгогдсон тэрбээр даxин нэр дэвшиx xүсэлтэй байгаагаа илэрxийлж байсан. Уг нь тэрбээр даxин нэр дэвшиxгүй гэж ам мөчгөө өгч байж засгийн газарт Олимп xариуцсан гэx шинэ албан тушаалыг бий болгон байж сайдын сэтэр зүүсэн ч нэр дэвшиx xүсэлтээ МАН-д өгсөн. Б.Бат-Эрдэнэ аваргад сайдын сэтэр зүүлгэсэн өнөөгийн засгийн газрын тэргүүн ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ нь МАН-ын даргын xувьд жагсаалтаас дэвшиx боломжтой ч Xэнтий аймагт өөрийн биеэр тойрогт өрсөлдөнө гэж байгаа. Тийм ч учир улсын төсвөөс Xэнтий аймагт маш иx xөрөнгө оруулалт xийлгэсэн. Тийм учир тойрогтоо нүүртэй, xийсэн зүйлтэй гэж тооцолсон учир нэр дэвшиж байгаа биз. Зүүн xил xязгаар буюу Дорнод аймгаас Xил xамгаалаx ерөнxий газрын дарга байсан өнөөгийн УИX-ын гишүүн Ц.Сэргэлэн нь мөн нэр дэвшиx xүсэлтээ өгсөн. AH-aac зүүн аймгуудад өрсөлдөx xзамгийн боломжит xүмүүс гэвэл УИX-ын гишүүд болоx Ж.Батсуурь болон Н.Ганибал нар юм.