Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын уулархаг хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
Гал түймэр: Объектын түймэр:
– Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 3 дугаар багийн “Гомбосүрэн ноёны өргөн чөлөө” гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:37 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
– Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум. Шурга багийн “Эх цагаан булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/-т 03.18-ны өдрийн 22:00 цагийн орчим айлын хаваржаа шатаж байна гэсэн мэдээллийг 03.18-ны өдрийн 22:54 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн 8 хүн 17 км замыг туулан 23:10 цагт очиход малчин М-ын 5х7 метрийн хэмжээтэй хаваржаа, 10 гаруй тонн өвс бүрэн шатаж байсныг 03.20-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж дууссан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
– Хэнтий аймаг, Батноров сум. Эхэн бүрд 2 дугаар багийн “Нөөлөг” хорооллын 1 дүгээр гудамжинд 03.20-ны өдрийн 05:56 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 03.20-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Батноров сумын Мэргэжлийн ангийн 30 хүн, 06:00 цагт очиход иргэн Ө-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Борчулуун аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
– Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 28 дугаар хорооны Ногоон чулуутын 9 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:06 цагт очиход иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
– Өвөрхангай аймаг, Хархорин сум. Онгоцон-Ухаа багийн “1 дүгээр тасаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 147 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км/-т 1 өрхийн гэр, малын саравч шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:45 цагт очиж малчин Г-ын 5 ханатай гэр, 20х8 метрийн хэмжээтэй малын саравч усанд автаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж, 70 метрийн урт далан байгуулж аюулгүй болгосон.
– Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Гавшгай багт авто засварын газрын хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:01 цагт очиход иргэн С-ийн авто засварын газрын хашаанд үерийн ус орсон байсныг 1 цаг 46 минут ажиллаж 1 метр өндөр, 3.5 метр өргөн, 200 метрийн урт далан байгуулж аюулгүй болгосон.
– Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хорооны Баянхошуу 4 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:34 цагт очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарт их хэмжээний ус орсон байсныг 1 цаг 30 минут ажиллаж 5 тн ус соруулж гаргасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон:
– Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 03.16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон. 03.21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Эx Сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР