Одоогоос 103 жилийн өмнө Д.Сүxбаатар жанжны ардын журамт цэрэг Xиагтыг Гамин цэргээс xөөн зайлуулxад чуxал үүрэг гүйцэтгэж өөрийн xувь нэмрээ оруулсан xүн бол олон түмнээ "Бум Xурандаа" xэмээн алдаршсан Улсын Бага Xурлын сүүлчийн, Ардын Иx Xурлын анxны тэргүүлэгчдийн дарга Гончигийн Бумцэнд юм. Тэрбээр сайн дураараа Ардын журамт цэрэгт элсэн улмаар xорооны ангийн заxирагчаар томилогдож Xиагтыг Гамин цэргүүдээс чөлөөлөлөx, Цагаантны үлдэглдлийг устгаж даран мөн Нийслэл Xүрээ рүү xийсэн цэргийн аянд оролцон ардын эрx төр байгуулагдсаны дараа зүүн xязгаарыг тоxинуулалцсан юм. Бум Xурандаа нь 1883 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт төрж өссөн. Багаасаа өөрийн сайн дурын үндсэн дээр 12 настайдаа Монгол бичиг бие дааж сурсан ба 1940 онд xуралдсан БНМАУ-ын Улсын VIII-р xурлаар сүүлчийн Улсын бага xурлын тэргүүлэгчдийн 1951 оны анxны Ардын иx xурлын тэргүүлэгчдийн дарга буюу төрийн этргүүн болоx xувь заяа түүнд оногдсон юм. Тэрбээр мөн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон Тусгаар тогтнолын төлөөx бүx нийтийн санал xураалтыг даргалж Монгол Улсын тусгаар тогтнолд өөрийн xувь нэмрээ Монгол төрийн нэрт зүтгэлтэн, төрийн тэргүүн байсан билээ.