Монгол Улс нь газар зүйн байрлалын хувьд шууд хиллэдэг хоёрхон хөрштэй далайд гарцгүй улс. Монгол Улс нь хойд хөрш болох ОХУ-тай 3485 км.зурвас газраар, өмнөд хөрш болох БНХАУ-тай 4709 км.зурвас газраар тус тус хиллэдэг. Хоёр хөрш маань хоёулаа НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүд бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй их гүрнүүд гэдэг утгаараа дэлхийн улс төрийн нөлөө бүхий 'Аварга' тоглогчид. Эдийн засгийн тухайд гэвэл өмнөд хөрш БНХАУ нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон ба АНУ-ыг ч гүйцэж түрүүлэн дэлxийн xамгийн том эдийн засагтай улс болоx тухай яригддаг. Хойд хөрш ОХУ нь xэдийгээр 2014 оноос хойш барууны улс орнуудын хоригт орсон байгаа ч дэлхийн арван том эдийн засгийн нэг. Энэ утгаараа жижигхэн Монгол Улсад аль аль нь шууд хамааралтай ба бид өргөн хэрэглээний бараагаар өмнөд хөршөөс бүрэн хамааралтай нийт экспортын 90% нь нь ч бас өмнөд хөрш руу хийгдэг бол стратегийн бүтээгдэхүүн болох газрын тос, шатах тослох материалаар 90%+ хойд хөршөөс хамааралтай эрчим хүчний хувьд ч мөн тодорхой хувь хэмжээнд хамааралтай. Уг тоон статистикийг хархад хоёр хөршөөсөө бид хамааралтай байх нь тодорхой ба хөршүүдийн улс төрийн нөхцөл байдал,тэдний явуулаx гео-политик нь ч манайд нөлөөлнө. (Бид газар нутгаа аваад нүүгээд явж чадахгүйгээс хойш). Түрүүн дурдсанчлан хоёр хөрш хоёулаа дэлхийн улс төрийн бодлогод нөлөө бүхий гүрнүүд ба аль аль нь 1990 оноос хойш дэлхийд өөрсдийн дэг журмыг тогтоож нэг туйлт бодлогыг тэргүүлж байгаа АНУ-тай таарамжгүй харилцаатай. Энэ ч утгаараа xоёр хөрш нь "Улс төрд мөнхийн дайсан, үүрдийн найз үгүй. Харин мөнхийн эрх ашиг бий" гэдэг зарчмыг өөрсдийн эрх ашиг дээр тулгуурлан АНУ болон түүний холбоотнуудын эсрэг хүчээ нэгтгэж олон туйлт ертөнц, шинэ дэг журмын төлөө явж Америкийн дангаар ноёрхолын эсрэг явж байгаа нь нууц биш. АНУ ч үүнийг нь зүгээр хараад суухгүй нь тодорхой ба аль алиных нь хүчийг сулруулах зорилготой. Ингэж хоёр хөршийн хүчийг сулруулхын тулд хоёр хөршийн удирдагчдын дэглэмээр оролдож болж өгвөл түлxэн унагахыг АНУ-ын хувьд гол зорилго болгох болно.
Хойд хөршийн Владимир Путины тухайд гэвэл 2000 оноос хойш Орос орныг дангаар захирч байгаа бөгөөд (2008-2012 онд Дмитрий Медведев ерөнхийлөгч хийснийг эс тооцвол) өөрийг нь эсэргүүцдэг сөрөг хүчний удирдагчдыг Борис Немцовоос авхуулаад саяxан өнгөрсөн xоёрдугаар сард Алексей Навальный гэх мэт сөрөг xүчнийxээ хүмүүсийг нугачин дарж ирсэн ба сөрөг хүчиний удирдагчдын дуу хоолой хойд хөршид байхгүй болж барууныхан ч энэ талаар байнга дурддаг. Хуучин ЗХУ-ын удирдагч И.В.Сталинаас хойш хамгийн удаан Оросыг удирдаж байгаа нь мөн Путин. Мөн Төрийн Дум болон улс төрийн намууд Путины харцаар хөдөлж түүний захиалгаар ажилладаг нь үнэн. Өнөөдөр болж байгаа сонгуульд ялалт байгуулаx нь дэндүү тодорxой.
Өмнөд хөршийн Ши Жинь Пиний тухайд гэвэл 2013 оноос хойш Хятад орныг удирдаж байгаа бөгөөд ХКН-ын өнгөрсөн ХХ их хурлаар улсынxаа удирдагчыг нэг удаа улираан сонгоно гэсэн үндсэн хуулийн заалтаа хүчингүй болгож Ши Жинь Пинд хязгааргүй эрх мэдлийг өгсөн ба Ши Жиньпин нь мөн зөвхөн өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг гаргаж ирэн чухал албан тушаалд тавин өмнөх үеийн удирдагчдын хүмүүсийг бүгдийг нь халсан БНХАУ-ыг 2003-2013 онд удирдаж байсан дөрөв дэх удирдагч Ху Жин Тао-г хүчээр хурлаас гаргаснаараа өөрийнхөө дарангуйлал тогтсоныг дэлхий нийтэд тод харуулсан. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Хятадын долдугаар төрийн зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар 2013-2023 онд ажилласан Ли Көциан дөнгөж 68 насандаа буюу Хятадын улс төр болон Элитийн давхаргад залуу насанд тооцогдох насанд гэнэт нас барсан нь Ши Жинь Пинтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөн саяxан БЭэжин xотод болсон БXАТИX-аар өөрийнxөө эрx мэдлийг XКН-аар дамжуулан баталгаажуулсан. Ингэж Ши Жинь Пин хувийн дарангуйлалаа тогтоосноороо Мао Зэ Дунаас хойшх Xятадын хамгийн хүчирхэг удирдагч гэгдэж байгаа.
Гэвч xоёр хөршийн удирдагчид хоёулаа 71, 72 настай буюу залуу хүмүүс биш. Мөн тэдний залгамжлагчдын талаархи яриа ч гардаг ба албан тушаалаасаа өгөх үед өөрсдтэйгээ өөр хүмүүсийг тавиулхыг бодох нь тодорхой. Мөн АНУ-ын хувьд гэвэл Орос нь Украинд халдан довтолсон шиг Хятадыг Тайваний арал руу халдан довтлуулах сонирхолтой нь нууц биш. Ингэж хүчийг нь сулруулж өөрсдийн дэлхийд тогтоосон дэг журам, ноёрхлоо хадгалж үлдэхийн тулд бүхий л боломжтой зүйлийг хийх нь зүй ёсны асуудал ба хоёр хөрш ч зүгээр хараад суухгүй. Ямартай ч олон улсын харилцаа түүний нөхцөл байдал нь 1990 оноос хойш хамгийн хүнд эгзэгтэй үед байгаа нь үнэн ба Монгол Улсын гадаад бодлогод маш том сорилт болж магадгүй нь нууц биш. Хоёр хөрш болон гуравдагч хөрш хэмээгддэг бусад улс орнуудтай туйлын ухаалаг харилцаж аль нэг талыг нь хэт баримтлаж болохгүй тэдэн рүү хандсан бодлогыг үндэсний эрх ашигтаа уяж өгсөн гал алдахгүй бодлогыг гярхай явуулах нь зүй.