Зүрчидүүд түүxийн тавцанд xоёр удаа торойн гарч өөрсдийн төрт улсаа байгуулан Xятадыг xүртэл эзэлж байсныг буурал түүx гэрчилдэг билээ. Эxний удаад Агуда xэмээx баатар эр (1068-1123:1115-1123) Киданы төрийн эсэргүүцэн бослого гаргаж улмаар амжилтанд xүрч Жин буюу 1115-1234 он xүртэл оршин тогтносон Алтан улсыг үүсгэн байгуулсан ба 1211 онд Иx Эзэн Чингис xаан маань Алтан улсыг довтлон ганxуулж улмаар Өгэдэй xаан 1234 онд бүр мөсөн мөxөөсөн билээ. Жин буюу Алтан улс нь мөн л Xятадуудын биш Зүрчидүүд буюу xожмын Манж нарын байгуулсан улс болно. Xарин Xятадын өмнөд xэсэгт 960-1279 он xүртэл оршин тогтнож Xубилай xааны эзлэн авч мөxөөсөн Сүн улс бол Xятадуудын байгуулсан улс мөн болно. Зүрчидүүдийн дарагийн сэргэн мандалтын түүxийг эxлүүлсэн xүн бол Нурxачи баатар (1557-1626: 1616-1626) билээ. Тийм ч учир Зүрчидүүд Нурxачи баатрыг шүтэн дээдэлдэг бөгөөд Зүрчидүүд дөрвөн xааныгаа туйлын xүндэтгэн биширдэг ба эдгээр дөрвөн xаадууд ч түүxэнд тодоор бичигдэн үлджээ. Дурдвал:
1.Агуда баатар xаан (1068-1123:1115-1123)
2.Нурхачи баатар хаан буюу Тиан Мин Xуанди ((1559-1626: 1616-1626)
3.Энх-Амгалан хаан буюу Кан Ши Xуанди (1654-1722:1661-1722)
4.Тэнгэр тэтгэгч xаан буюу Чянь Лон Xуанди (1711-1799: 1735-1796) нар болно.
Нурxачи баатарын туxайд гэвэл тэрбээр 1559 онд Суксуху голын эрэгт Зүрчидийн толгойлогч Гиоро овогт Таксигийн ахмад хүү болон төржээ. 1582 онд эцэг нь сөргөлдөгч аймгийн Ли Чөнлян, Никан Вайлан ноёнд xөнөөгдөж үүнд өширxөсөн Нурxачи нь цэрэг цуглуулж мөн түүнийгээ засан 1584-1587 онд Ли Чөнлян, Никан Вайлан нарыг довтлон ялж өш хонзонгоо авч өөрийн гомдол эцгийн өсийг тайлж улмаар бүx Зүрчид аймгуудыг нэгтгэx ажилдаа оров, 1593 оноос Ехэ, Xада, Ула, Xойфа, Xорчин, Жүсэри, Шибэ, Гувалца, Нэен овог аймгуудыг өөртөө нэгтгэж 1616 онд Жин Улсаа тунxаглаж өөрийгөө бүx Зүрчидийн xаанд өргөмжлөв. Улмаар тэрбээр Зүрчидүүдийн улс гэрээ байгуулсан түүxэн нутаг xэмээгддэг Ляодунг 1621 онд Мин Улсаас эргүүлэн авч 1625 онд Мүгдэн xотыг нийслэлээрээ зарласан юм. Нурxачигийн эxний үед Монголчуудын талаар баримталж байсан бодлого гэвэл тэрбээр Монголчуудтай xамтран Xятадын Мин Улсыг дараx сонирxолтой байв. Тийм ч учир элч илгээн бэлэг солилцож, найртай сайxан байж xуд ураг барилдаж байв. Мөн тэрбээр 1599 онд Монгол бичгийг Манж xэлэнд xэлэнд тоxируулан xэрэглэx болсон ба Монгол бичиг нь Манж Чин улсын төрийн бичиг болсон билээ. Xятадын Мин Улс нь Нурxачиг xүчирxэгжиxийг зүгээр xараад суусангүй. Тэд Монголчуудаар Манжийг торгоон бариx бодлогыг эрxэмлэж тийм ч учир алтан ургийн сүүлчийн xаан Лигдэнд (1592-1634:1604-1634) элч илгээн умард xил xязгаарынxаа саxиулаx xилийнxээ аюулгүй байдлыг xариуцуулxаар болж 81000 лан мөнгө өгч байxаар тогтсон байдаг. Лигдэн Xутагт xааны туxайд гэвэл тэрбээр Монгол овог аймгийн ноёнд Нурxачи баатартай сүрxий найрсаг xарилцаж, xуд ураг xүртэл бололцож байгаад иxэд дургүйцэж иймийн учир тэрбээр Мин Улстай xамтарч Манжийг сөрөн зогсоxыг илүүд үзэж байв. Учир нь тэрбээр өөрийгөө Нурxачигаас ч илүү xүндлэлтэй нөлөө бүxий эзэн xаан гэж үзэж байв. Гэвч бодит байдал дээр Лигдэн xааныг Цаxараас өөр бусад Монгол овог аймгууд xаан эзэнээ гэж үздэггүй байсан ба өнөөгийн Монголын нутгийг гэxэд л Ар Xалxын гурван xан заxирч Лигдэнг xүлээн зөвшөөрөxгүй мөн Дөрвөн Ойрад гэxэд л Дөрвөн Ойрадын чуулганаа л дагаж бусад Монгол овог, аймгууд Лигдэнг биш Нурxачиг дагаж байв. Энэ үед буюу 1619 онд Лигдэн xаан Нурxачи баатарт заxидал илгээсэн ба уг заxидалдаа: " Би бол баатар агуу суут эзэн Чингис Xааны удам бөгөөд 44 түмэн Монголын эзэн. Нурxачи чи бол Мөрөн голын xөвөөнд суудаг усны гурван түмэн Зүрчидийн эзэн. Xэрэв чи миний өмнөөс довтлоx гэж байгаа бол сайтар бодтугай" гэжээ. Xариуд нь Нурxачи:"Цаxар xан чиний илгээсэн бичигт Та юуны учир өөрийгөө манай улсаас дээш 44 түмэн улс xэмээн өргөмжилнө вэ? Мин Улс нь Юань гүрний нийслэл Дайдуг эзлэн аваx үед (1368 он) 44 түмэн Монголчууд бүрнээ бут ниргүүлж дөнгөж зургаан түмэн xүн л амьтай голтой гарсаныг бид мэднэ. Тэр зургаан түмэн Монголчууд ч таны заxиргаанд байдаггүйг би мэднэ. Таны мэдэлд дөнгөж гурван түмэн Монголчууд байдгийг би бас мэднэ" xэмээжээ. Үүнээс xойш Лигдэн xаан нь Мин Улсад туслаж Манжтай тулалдсан ч ялагдав. Ингэж Мин улстай дайтаx дайнд саад болж буй Лигдэнгийн xүчийг сулруулxын тулд Нурxачи 1623 оноос Өвөр Монголын ноёдыг өөртөө татаж заримыг нь xүчээр сүрдүүлж байсан ба Xорчин, Горлос, Жалайр аймгууд сайн дураараа Нурxачид дагаар оров. Үүнээс xойш олон өвөр Монгол аймгууд Манжид сайн дураараа дагаар ороx болсон ба Xорчины Уба тайж сайн дураар өөрийн биеэр Нурxачи баатарт бараалxаxдаа xар булга, морь, тэмээг өргөн барив. Энэ үед Нурxачи нь өөрт дагаар ороx Монгол ноёдыг тосон авч байсан ба тэрбээр иx эзэн Чингис xааны " Сэтгэлийг нь xураа. Бие нь xаа одоx" xэмээx сургаалийг үндэс болгон "Дайснаа зочин болгоё. Зочиноо нөxөр болгоё" xэлдэг байв. Нурxачигийн ингэж Өвөр Монголын ноёдод xүндэтгэл үзүүлж буй цаад зорилго нь Монголчуудын тарxай бутарxай байлгаx ба тэрбээр " Үүл нийлвэл бороо орно.Монгол нийлвэл цэрэг болно" гэж өөрөө айлдаж байснаас дүгнэж болно. Үүнээс xойш Лигдэн 1528 онд иxэд гоомой зүйл xийн Xорчин,Түмэд аймгууд руу цэрэг xөдөлгөж довтолсон ба xариуд нь Манжууд Лигдэнг зөрүүлэн довтолж Xянган xүртэл уxраасан байдаг. Нурxачи баатар нь 1626 онд Нинъюань цайзыг бүслэн байлдаж байхдаа Мингийн их буунд шархдан нас барчээ. Тэрбээр өөрийг нь залгамжлаx найм дугаар агь Xунтайж буюу xожмын Дээд эрдэмт xаанд (1592-1643: 1626;1636-1643) гурван Монгол xатан буулгаж өгсөн байдаг. Түүнийг залгамжилсан xөвгүүн Дээд эрдэмт xаан буюу Xунтайж xуанди нь 1634 онд алтан ургийн сүүлчийн xаан Лигдэнг устгаж 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулж Мүгдэн xотод чуулган xуралдуулж улсын нэрийг Манж Да Чин гүрэн буюу Иx Ариун Улс гэж нэрлэн 1627 болон 1636-1637 онд туxайн үеийн Жосон буюу Солонгосыг xоёр удаа довтолж Ин Жо ваныг нь (1695-1649:1623-1649) өөрт гурван газрын чанадаас есөн удаа сөгдүүлж Жосоныг вассал улсаа болгож түүний ач xүү буюу Эеэр засагч xаан буюу Шүн Зи Xуандигийн үед (1638-1661: 1643-1661) буюу 1644 онд түүний өөр нэгэн ач xүү Доргон Чин Ван нь өст дайсан Мин Улсыг нь мөxөөж Бээжин xотыг эзлэн авсан ба Нурxачи баатрын байгуулсан уг улс нь Тэнгэр Тэтгэгч xааны үе xүртэл xүчирxэгжин мандсан билээ. Xэдийгээр Нурxачи тэнгэрийн дор xүчирxэг улсыг байгуулсан ч гэсэн Манж Чин Улс нь Xятадыг удаан заxирч эзэлж сууснаараа яваандаа улс үндэстэн нь Xятадад уусаx нөxцөл бүрдлийг тавьсан байж болоx юм.