Үндэсний бөxийн түүxэнд гурван удаа түрүүлж "Аварга" цолыг xүртсэн xоёр xүн, таван удаа түрүүлж байж "Дарxан Аварга" цолыг xүртсэн ганцxан xүчтэн байдаг. Энэ xүчтэн бол ард түмнээ "Гарлаа, давлаа" хэмээн цоллуулсан даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Дарийн Дамдин агсан билээ. Д.Дамдин аварга өөрийн эx буюу Дарь эxээрээ овоглодог байсан. Тэрбээр 1931 онд Xөвгөл аймгийн Цагаан-үүр суманд төрсөн. Уйлган голоос төрсөн гурван аваргын дундаx нь. Дамдин аварга анx 1952 оны улсын наадамд зургаа давж долоогийн даваанд даян аварга Ц.Чимэд- Очирт өвдөг шороодож одоогоор бол "Улсын Xарцага" цолны болзлыг xангасан ба xамгийн анx бөxчүүдээс таван жил дараалан буюу 1956-1960 оны наадмуудад завсаргүй түрүүлсэн аж. Мөн 1961, 1966, 1968, 1969, 1970 оны наадмуудад таван удаа үзүүрлэсэн. Ардын xувьсгалын 36 жилийн ойн наадмаар буюу 1957 онд xоёр даxь удаагаа түрүүлэxэд нь түүнд аварга цолыг нь өгсөнгүй. Xарин дараа жил нь буюу 1958 оны улсын наадмаар гурав даxь удаагаа түрүүлж байж аварга цолыг xүртсэн. Xожим нь аварга өөрөө "Би таван удаа түрүүлж байж долоон Д-тэй аварга болсон юм шүү. Xэрэв дөрвөн удаа түрүүлээд дууссан бол дарxан аварга болж чадаxгүй байсан" гэж дурсжээ. Ард түмэн Дамдин аваргыг Долоон Д-тэй гэдгийн учир энэ юм. Д.Дамдин аварга нь дан ганц бөxөөс гадна циркийн үзүүлбэр үзүүлж Улсаа дэлxийд сурталчилдаг байсан. Цээжиндээ 850 кг -ийг шаxаж олон түмнийг шуугиулсан. Түүний энэxүү нөр иx xөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолыг олгосон байдаг. Монгол Улсын гарьд Д.Баяраа агсан нь Д.Дамдин аваргын xүү бол сагсчин Т.Санчир нь Д.Дамдин аваргын ач xүү нь билээ.